+17 төсөл хэрэгжүүлэгч, “Эмоци” хамтлагийн жүжигчин У.Цогтбаяр буюу Цогтоо өдгөө улс төрчдийн эсрэг дуугарч, нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцуулахад залуусыг уриалан түүчээлж яваа нэгэн. Энэ утгаараа түүнийг хүмүүс хошин урлагийн жүжигчнээс хувьсгалч боллоо хэмээн дэмжих нэгэн байхад, доош хийж муулах нэгэн мундахгүй.
Гэхдээ энэ бүхний эцэст жүжигчин залуу өөрийнхөө амбиц нэр хүндийг өсгөж, илүү олонд танигдаж чадсан. Тэрбээр шинэ оны босгон дээр үеийн уран бүтээлч найзуудтайгаа хамтарч хийсэн “Хэрмэл жүжигчид” гэх уран сайхны киногоо олны хүртээл болгосон. Тус киноны нээлтийн үеэр хошин урлагын жүжигчнээс хувьсгалч болж яваа У.Цогтбаярыг манайх сайт папараци дурандаа онцлон буулгасныг сонирхуулж байна.