“14 настайгаасаа хойш аав, ээжээсээ мөнгө авч үзээгүй. 18 настайдаа анхны тэрбум төгрөгөө олж байсан” гэж ам бардам хэлэх энэ залууг Гантогтохын Ирээдүй гэдэг. Түүнийг хүмүүс Ноён IZ, Домог IZ нэрээр, “Meborny” компаниар нь танина.
Өдгөө нүүрсний эсрэг жагсаалд толгойлон оролцож буй залуусын нэгээр тодроод байгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хэрмэл жүжигчид” киноны нээлтэд өмссөн дээлнийхээ зургийг оруулаад “Ерөнхийлөгч болохдоо өмсөнө л гэж боддогдоо, мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ” хэмээн бичжээ.