Монголын кино урлагт үндэсний сериалуудыг “үйлдэрлэгч” найруулагч нарын нэг бол Сувидын Баттулга. Жүжигчин мэргэжилтэй тэрбээр сонирхлоо даган найруулагчаар 2006 оноос хойш ажиллаж буй.
Анх “Ийм нэгэн дурлал” киног найруулж багагүй амжилт олсон тэрбээр 40 гаруй уран бүтээлийн ерөнхий найруулагчаар ажиллаж, зарим дээр нь дүр бүтээх нь бий. Түүнийг үзэгчид ихээхэн авьяаслаг жүжигчин гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч, найруулсан киног нь тухлан үзэхийг чухалчилдаг.