Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан энэ сарын 04-ний өдөр морин уналгатай нэг хүн ОХУ-ын тал руу хил зөрчин гарч, эргээд буцаж орж ирснийг хилчид илрүүлэн саатуулж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн “Зил-131” маркийн автомашиныг хилчид илрүүлж саатуулжээ. Тус автомашинд 11 хүн хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсан байна. Үүнийг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг энэ сарын 04-ний өдөр илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.

