Монголчуудын бусдаас ялгарах, бахархам бардамлах, гангарах онцгойрох нэгэн соёл нь Монгол хувцасны цогц хэрэглээ юм.
Үндэсний баялаг цогц хувцасны шийдлийг хэрэглээ болон орчин үеийн чиг хандлагатай хослуулан тансаг хэв загварыг санал болгож OCOUTURE 2023 загварын шоун дээр цоо шинэ дүр төрхөөр танилцууллаа.
Малгай, дээл, бүс гэх мэт цогц шийдэл нь тансаг өвөрмөгц харагдуулж чадна.