Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэлэнгэ аймгийн албан тушаалтнуудыг хилээр гарахыг хориглох санал хүргүүлжээ
Папарацци

Сэлэнгэ аймгийн албан тушаалтнуудыг хилээр гарахыг хориглох санал хүргүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ01/12/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын тэргүүлэгч Ш.Оргилд холбогдох хэрэгт хамт шалгуулж буй тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга асан, өдгөө ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний тасагт эрх бүхий албан тушаал хашдаг, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү тэргүүтэй хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал НПГ-аас хүргүүлжээ.

Шүүх, прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 4-нд А.Энхбат, Ж.Отгонхүү болон “Экопетролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга, иргэн П.Эрдэнэбаяр нарт таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хандсан аж. Харин маргааш нь буюу энэ сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, өдгөө аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаал хашиж буй С.Батжаргал нарт таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Сэлэнгэ аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Дээрх хүмүүсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” санал шүүхэд хүргүүлсэн ч шүүх “Хавтаст хэргийг бүгдийг нь авчирч байж хэлэлцэнэ” хэмээн ямар нэг шийдвэр гаргаагүй гэнэ.

Улсын орлого болгохоор хураасан дэрвэгэр жиргэрүүг дуудлага худалдаагаар борлуулах ажилд Ш.Оргил, А.Энхбат, Ж.Отгонхүү, А.Бямбадорж, С.Батжаргал нар шууд нөлөөлж Г.Баттулгын эзэмшлийн “Экопетролиум” ХХК-ийг шалгаруулан давуу байдал бий болгон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт дээрх хүмүүсийг буруутгаж буй билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.