Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг санал асуулгаар тодруулахаар шийдсэн. “Ташкент-2022″ насанд хүрэгчдийн ДАШТ-ий 73 кг-ын жингийн алтан медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар нэр дэвшжээ. Ялагчийг хоёрдугаар сарын 5-нд Парисын “Их дуулга”-ын тэмцээний үеэр албан ёсоор зарлана.
Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ гээд шилдэг 5 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжлэнэ.
Хэрэв, Ц.Цогтбаатараа дэмжихийг хүсвэл энд дарж саналаа өгөөрэй.