УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Монгол Улсын хэмжээнд 1148 ашиглалтын лиценз байна. Хүн амд хуваахаар 2800 хүн тутам уул уурхайн нэг лиценз ашиглаж байна. Алт, зэс, жонш, төмрийн ашиг орлогууд хаана байна вэ. 1072 хувьцааны тухайд зөвхөн Эрдэнэс тавантолгойн эргэн тойронд ярьмааргүй байна. Хувьцааны ашгийг иргэдэд яаралтай өгөх хэрэгтэй. Өгөхдөө том зургаар нь тооцох олгох боломж бий. Өнөөдөр нэг хүнд ойролцоогоор хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий гэж хэлэв.