Монголын улс төрийн нөхцөл байдал ирэх 2024 онд хэнийг хууль батлах хүнээр сонгох вэ гэсэн бодол иргэдийн толгойны өвчин болоод буй. Итгэл өгөөд сонгосон нэг нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгай тэргүүтэй асуудлуудад ямар нэг байдлаар оролцсон нь ил болоод байгаа нь иргэдэд улс төрчдөд итгэх итгэлгүй болгож байна.
Тэгвэл өдгөө сошиалд нэгэн иргэний бичсэн сонирхолтой нийтлэл олны анхаарлыг татаад байгаа юм. Тодруулбал, тус иргэн улс төрчдийн халааг залуу үе нь авч байгаа. Тэр тусмаа инфлюсер дүрээр олонд танигдсан хөрөнгөлөг, баяны айлын хөвгүүдийн талаар өгүүлжээ.
Иргэний бичсэн постыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Б.Идэр-Од, Х.Мөнхжин, Г.Ирээдүй”… Миний таамаглаж буйгаар нэг л өдөр улс төрд орохоор бэлдэж буй олны танил 3 залуу байгаад байх шиг байна.
1-рт Б.Идэр-Одыг таамаглаж байна. Анх комедианаар олноо танигдсан Идэр-од нь жагсаалтад багтсан хоёр нэр дэвшигчтэйгээ харьцуулбал харьцангүй олны дунд нэр сайтай нэгэн. Комеди хийж эхэлсэн цагаасаа олны хайрыг татахын зэрэгцээ өөрийгөө боловсрол сайтай залуу гэдгээ маш эвтэйхэн аргаар хүмүүст мэдрүүлж чадсан. Өөрөөр хэлбэл өөрийгөө би ийм сургууль төгссөн, би ийм мэргэжилтэй гэж зогсоо зайгүй орилоод байгаагүй боловч хүн бүхэн түүнийг боловсролтой гэдгийг нь мэддэг. Мөн түүний ээж Ц.Оюунгэрэл нь “Соёл, спорт аялал жуулчалын яам”-д сайдаар ажиллаж байсан Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Ц.Оюунгэрэл гуан хувьд ч мөн адил олон нийтийн дунд дийлэнх улс төрчидтэй харьцуулахад нэр хүнд харьцангуй сайтай нэгэн.
Идэр-Од нь комедиан хийж байгаад улмаар youtube подкаст хийсэн нь Монголын орчин цагийн түүхэн дэх хамгийн өндөр хандалттай подкаст болж чадсан бөгөөд өнөөдөр тэрээр комеди, юүтбүт, инстаграм зэрэг платформууд дээр нэгэнт байр сууриа бэхжүүлж Монголын томоохон инфлүүнсэрүүдийн нэг болсон. Мөн нарийн учрыг нь мэдэхгүй ч IHC койн Б.Идэр-Одод багт нь орж ажиллах урилга өгсөн байх гэж учир мэдэх хүмүүс гадуур мэр сэр ярьж байгаа сонсогддог. Б.Идэр-Одын олон нийтэд нөлөөлөх чадвар нь IHC буюу шиткойны нэр хүндийг дотоодын зах зээлд тэнгэрт тултал шидэж өгнө гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байв. Гэвч мөн л учир битүүлэг шалтгаанаар Б.Идэр-Од IHC койны багаас нэрээ татан гарсан. Үүний шалтгааныг шууд хэлэх хэцүү ч хэд хэдэн таамаг бий.
Эхний таамаг нь IHC койн хэтдээ амжилт олохгүй. Дотоодын зах зээлд хэсэг өсөлт үзүүлж байгаад эргэж сэхэхээргүй болтлоо унана, ер нь цаашид олон улсад гарах чадамжгүй гэдгийг Б.Идэр-Од нэг талаараа ухаарсан байх магадлалтай. Иймээс өөрийг нь дагадаг, өөрт нь итгэж IHC койн авч шатсан олон мянган хүмүүсийн хувьд Б.Идэр-Од нь муу нэртэй болж үлдэх байсан тул тэрээр нэрээ татсан байх магадлалтай. Харин дараагийн таамаг нь түүний ээж Ц.Оюунгэрэл хүүгээ улс төрд яг л хурдан удмын адуу мэт сойж байж болох юм. Мэдээж Идэрээгийн тэнгэрт тулсан нэр хүндийг нь улс төрд ашиглаж, хүүгээ ирээдүйд төрийн зүтгэлтэн болгож өөрийнхөө чадаагүй өндөрлөгт хүргэхийг хүсэж байгаа биз. Гэтэл гэнэт хүү нь IHC койнтой хутгалдчихав. Оюунгэрэл гуаа хал үзэж, хашир суусан улс төрч хүний хувьд койнд итгэх нь юу л бол. Мөн дотоодын койн 3 сая хүн амтай зах зээлд нэг их газар авч чадахгүй учир өсөлт үзүүлж байгаад эргээд огцом унах нь ч ойлгомжтой. Иймээс ирээдүйд, магадгүй крипто валютын эрх зүйн орчин бүрдэх цагт IHC койн нь нэг талаараа санхүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болон хувирч, олон арван мянган хохирогч гарч ирэхээс болгоомжилсон байх. Хэрэв Идэр-Од энэ багт орж ажиллаад, хожим IHC дампуурч хүмүүс мөнгөө нэхэж эхлэх юм бол олон нийт IHC койны багийнханыг луйварчид гэх нүдээр харна. Харин хамгийн үнэн гэвэл тэр цагт Идэр-Од ч ард түмний үзэн ядалтын харцнаас гадуур өнгөрөхөөс нэгэнт оройтсон байх тул Идэр-Одын ирээдүйн улс төрийн каррьер шууд л булшлагдана гэсэн үг. Иймээс магадгүй түүний ээж Оюунгэрэл хүүгээ шахаж IHC-ын багаас нэрийг нь татуулсан байх талтай.
2-рт Х.Мөнхжинг таамаглаж байна. Шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд гахай үүрч, гурван улсын хооронд наймаа хийдэг байсан 1950-70 оны хүмүүсийн яриаг сонсоод байх нь түүний эцэг Дамбийн Хишигжаргалын талаар тун ч таагүй зүйлсийг дурсан ярьцгаах нь олонтаа. Тухайн үед галт тэргэн дотор наймаа хийдэг байсан хүмүүс энэ талаар сайн мэдэх биз. Иймээс олон нийтийн нэлээдгүй хэсгийнхэний хувьд Х.Мөнхжингийн нэр хүнд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тодорхой хэмжээгээр уначихсан гэж ойлгож болно.
За Х.Мөнхжингийн талаарх шуумуудыг ярих гэхээр яагаад ч юм миний бичвэрээс эрүүгийн ертөнц үнэртэх гээд болдоггүй ээ. Тэгэхээр олон зүйлс бичмээргүй байна! Ямартай ч Х.Мөнхжингийн хувьд тэрээр өөрийн гэсэн нэлээд хүчирхэг, нэр хүнд бүхий залуусын томоохон хүрээлэлтэй хүн. Тэдгээр найзуудынх нь эцэг эхчүүд мөн л Монголдоо бас дажгүйд тооцогдох нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүс байх нь олонтаа. Мөн тэрээр хүүхдүүдэд бэлэг өгдөг, байрны хандив өгдөг, хүүхэд тэвэрч зураг даруулдаг, ер нь дажгүй ээ дажгүй. Ингээд хальт харахад хэнд ч зөв бодолтой, сайхан сэтгэлтэй залуу гэж харагдана. Хамгийн гол нь цэргийн алба хаасан нь энэ жагсаалтад багтсан хоёроосоо эрс ялгарч чадаж байгаа юм. Гэхдээ түүний хийж буй энэ бүх сайн үйлс, цэргийн алба нь бүхэлдээ түүний улс төрд орох, массын дунд муу нэр сайнаар солих гэсэн далд төлөвлөгөөнийх нь ердөө нэгээхэн хэсэг л гэж би харддаг юм. Ер нь Х.Мөнхжинг их ширүүн, үнэн хэрэгтээ бас ч гэж багагүй дээрэлхүү нөхөр гэж олон хүнээс дуулсан даа. Ер нь мэдэх нэг нь түүнийг сайн мэдэх байлгүй дээ. Баахан бөөрөнхий зүйл биччихлээ.
3-рт Г.Ирээдүй. За Ирээдүйгийн хувьд Идэр-Одтой адил өндөр боловсролгүй, Мөнхжингийн адил бэл бэнчинтэй аавгүй ердөө л эгэл бор амьдралаас өөрийн чадлаар урган гарсан гэдэг нь хамгийн том давуу тал. Даана ч харамсалтай шударга хөдөлмөрөөр баяжиж чадаагүй л дээ. Магадгүй Ирээдүй 28 нас хүртлээ мөнгөнөөс өөр юу ч бодоогүй явсаар өнөөдрийг хүрсэн байх. Би 2011 онд сэтгүүлчээр сурч байхдаа шинэхэн оюутан Ирээдүйгээс ярилцлага авч байлаа. Ирээдүй тухайн үед Noyon IZ гээд маш олон дагагчтай фб хуудастай байв. Тэрээр ярилцлаганд хэлэхдээ “би АНУ явчихаад ирсэн, 2013 онд Монголд ФБ-ын оффисыг байгуулахаар гэрээ хийсэн” гэж надад хэлж байсан юм даа. Нэг гэм нь худалч залуу л даа. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд магадгүй хэнд ч, юу ч гэж худал ярьж мэдэх нэгэн гэж би ХАРДДАГ.
Ирээдүйг хэрхэн яаж мөнгө олсон талаар хүмүүсийн дунд маш том эргэлзээтэй асуулт байдаг бөгөөд тэр асуултынхаа хариултыг өөрөө ч мэддэггүй юмшиг санагдсан. Зарим нь түүнийг хууль бус мөрийтэй тоглоомын сайт ажлуулдаг, зарим нь гадаадын IP хаягнаас насанд хүрэгчдийн киноны сайт ажлуулдаг ч гэж ярьцгаадаг. Магадгүй бүгд худлаа, эсвэл бүгд үнэн ч байж болно. Харин миний хувьд Ирээдүй нь ямар нэгэн улс төрийн нам фракц, бүлэглэлтэй ямар нэгэн байдлаар хамааралтай ажилладаг гэж таамагладаг. Өөрөөр хэлбэл сонгуулиар сошиал пи-ар баг хариуцан ажилладаг байх магадлалтай. Гэхдээ тэр баг нь ажиллаж буй нэр дэвшигчээ магтах бус харин өрсөлдөгчийг нь харлуулах үүрэгтэй баг байж мэдэх юм. Учир нь энэ талаар учир мэдэх хүмүүс ЗГ-ын ордны тамхины өрөөн дотор ярилцаж байхыг нь би сонссон юм л даа. Үнэн худлыг нь хэн мэдэхэв, энэ бол зүгээр л хардалт.
Та бүхэн мэдэх байх, борооны дараах мөөг шиг олон койнууд Монголд мэндэлж байх үеэр IZ хүртэл уг давалгааг ашиглаад өөрийн койныг гаргахаар ажиллаж байсан. Гэвч Youtuber Түшигийн уграа цохилтууд Айзигийн хоёр шанаа, one pack-д нь хүчтэй нөлөөлж тэрээр аргагүйн эрхэнд койн гаргахаа больж, Лодойсамбууд арван мянган доллар өгөөд ч нэр хүндээ сэргээж чадаагүй. Гэтэл сүүлийн үед нөгөө олон койнуудыг шалгаж байгаа сураг гарахтэй зэрэгцээд Ирээдүй маань гэнэтхэн энхийн цагаан тагтааны дүрээр койнд мөнгөө алдсан хүмүүсийг өмөөрдөг ухаантай төрийн бус байгууллага шиг юм байгуулаад гараад ирчихсэн байгаа юм. Бурхан минь өөрөө койн гаргах гэж байсан хүн бантасан нүүрэндээ койн гаргахаа больсоноо одоо хамгаалагч нь болох гэж жүжиглэх гэж дээ. Аюултай худлаа ярьдаг залуу шүү бас л.
Ийнхүү өөрийн нэр төрийг аврах гэсэн олон арван угсраа мэхүүд нь бүгд амжилтгүй болоод байтал гэнэтхэг цаг үеийн нөхцөлөөр гэх үү, нэгэн гэнэтийн нааштай үйл явдал болсон нь НҮҮРСНИЙ ЭСРЭГ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛ байв. Ингээд 2013-оноос хойш ФБ-ын Монгол дахь салбарын захирал, Монголын хамгийн алдартай гэр бүлийн гишүүн, залуу тэрбумтан, койн гаргах гэж байгаад бүтэлгүйтэгч, койнд луйвардуулагчдын эрх ашгийг хамгаалагч, улс төрийн намуудын хар пи-арчин, хэнд ч хэрэггүй интернетээр мөнгө олох хичээл заадаг сургуулийн захирал, цахим мөрийтэй тоглоомны загалмайлсан эцэг Ирээдүй гэнэтхэн өөрийн шинэ дүр төрх буюу “ЭХ ОРНЫ ХҮҮ”-ийн дүрээр дахин мэндлэвээ гэж. Аль болох ард түмэнтэй хамт, ард түмний талд л дуугараад байвал ард түмэн тэр хүнийг хайрладаг гэх нууц жорыг эцэст нь ойлго авсан байх нь мань хүн. Талбай дээр хоёр хоног өлсгөлөн зарлав. Ирээдүй бол тэнэг хүн биш, тэрээр үхэхийг хүсэхгүй байгаа нь ойлгомтой, мөн олон хоног суувал бие нь ч дийлэхгүй гэдгийг ч мэдэж байгаа. Иймээс хоёр хоног идэр есийн хүйтэнд иргэний зориг гарган талбай дээр мацаг барьчихаад гэртээ харив. Үр дүнд нь түүний нэр хүнд суга өсөв. Ард түмний хайртай хүү болов. Одоо тэрээр өөрийн хүүхэд байхаасаа ил тодоор зарласаар ирсэн “Монгол Улсын ерөнхийлөгч” болох мөрөөдөлдөө хүрэхэд нэг шат ойртов. Ингээд хөөрхий ноолоход номхон гэгчээр муу Ирээдүйгээ л хамгийн их муулчихлаа даа. Гэхдээ зүгээр дээ, ирээдүйд улс төрд орох хүн энэ зэргийн доромжийг даадаг байх ёстой. Ерөнхийлөгч болох үед чинь чамайг 3 сая хүн хараана гээд л бод. Энэ бол ердөө бие халаалт шүү үнжий.
Ээдээ Монгол минь яана даа? чөтгөрийн тойрог үүрд үргэлжлэх юм гэж үү?” гэжээ.