Гандантэгчэнлин хийдийн санхүүгийн албаны бичээч лам А.Гансэлэм нь сүсэгтэн олны ном уншуулахаар хандивласан мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарсан талаар хэвлэлүүд бичиж буй.

Уг хэрэг 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс долдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцаж байсан иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нь 35.265.400 төгрөгийг хувьдаа завшжээ. Уг зөрчлийг Гандантэгчэнлин хийдийн оруулсан Аудитын шалгалтаар тогтоож, хуулийн байгууллагад мэдүүлсэн байна. Тэгвэл уг хэргийг 2020 онд шүүхээр эцэслэн тогтоож, ял оноожээ. Түүнийг 6 сая төгрөгөөр торгож жилийн хугацаанд барагдуулах ял оноож байжээ.

