Монголын улс төрд өнөө цагт хамгийн амбицтай яваа бүсгүй бол УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа. Дөнгөж 40 гаруйхан насандаа хэр баргийн аавын хүү хүрээгүй өндөрлөгт түүнийг хүрсэн гэхээр азтай одтой, авхаалжтай, айхавтар, амбицтай, ар сайтай гэх мэт үгс түүнийг дагах мэт.
Гэвч өөрийн хүчээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн Х.Булгантуяад төрийн хар хүний ёсзүй, төлөв төвшин фигур бий.
Ямартаа ч, дээлээ давхарласан эрхэм гишүүний ажлаа хийгээд гүйж яваа төрхийг папараци дурандаа онцолж байна.