Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг бид энэ удаагийн папараци дурандаа онцолж байна. Түүний хувьд өмнө нь Хөгжлийн банкны дэд захиралын албыг хашиж байгаад, түр ажлаа өгсөн байдаг.
Түүнээс өмнө 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихдээ “Ёсзүйгүй улс эрх барьж буй МАН-ын хүн болжээ. Түүнийг хүрээнийхэн нь “МАН-д таашаагдсан хуульч хүү” маазардаг. Энэ нь үнэний ортой.
Хэнтий аймгаас гаралтай тэрбээр хуульчид дундаасаа чамгүй өндөр боловсролтой гэгддэг. Калифорниа Беркелигийн их сургуулийн Хуулийн сургуулийн мастер, ХБНГУ-ын Хамбургийн их сургууль /мэргэшүүлэх сургалт/, НВУ-ын Ротердам Ирасмусын их сургууль /мэргэшүүлэх сургалт/ зэргийг дүүргэсэн түүнд “ах” нам нь ихээхэн итгэл хүлээлгэдэг бололтой.