УПЕГ-аас яг одоо мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус байгууллага энэ сарын 09-нөөс 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 392 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1035 гомдол, хүсэлтийг хянан шалгасан талаараа онцлов.
Нийт ирсэн хүсэлт гомдлоос одоогоор 338-ыг нь шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 697 гомдол, хүсэлт хянажээ.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 2 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 389 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байгааг мэдэгдэв.
Мөн энэ хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 12 дөрвөн иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 10 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгчээ.