Засгийн газрын шийдвэрийг яг одоо танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “И Монголиа системийн ачаалал 20 дахин нэмэгдсэн учир сервер унасан.
Тийм учраас өнгөрсөн өдрүүдэд Үндэсний дата нэмэлт төхөөрөмжүүдийг байршуулсан. Үүний үр дүнд И Монголиа систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн. Цаашид төрийн байгууллагууд хоорондоо дата мэдээллээ хуваалцах асуудлыг шийдэж байна” гэв.