Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Цагдаагийн 102 албан хаагч Филиппинд суралцана
Папарацци

Цагдаагийн 102 албан хаагч Филиппинд суралцана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/18/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангаж “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нээлттэйгээр байршуулсан.


Цагдаа, дотоодын цэргийн 183 алба хаагч суралцах хүсэлтээ гарган материалаа ирүүлснийг хүлээн авч Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтад оролцсон 183 алба хаагчаас 102 алба хаагч тэнцэж энэ оны 02 дугаар сараас эхлэн Филиппин Улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх нээгдлээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сонгон шалгаруулалтын үеэр алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшсэн алба хаагч бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгаа талаараа илэрхийлэн алба хаагчдын тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч ажиллав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.