Хэдхэн хоногийн өмнө казиноддог гишүүн гэдгээр олны анхаарлыг өөртөө татаж чадсан хүн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат.
Хэвлэлүүд өөрийнх нь талаар бичиж эхлэхэд “Би 2008 онд 27-той залуу байсан. Тухайн үед төр, улс төрийн намд алба хашдаггүй, АНУ-д хэлний бэлтгэлд сурч байсан. Тэр үед казино тоглоод 100 гаруй мянган доллар хожсон. Тэрнээс хойш дахин казино тоглоогүй” гэх үгсээр амыг нь хааж чадсан түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа.
Түүний хувьд сүүлийн үед нэлээдгүй барцадтай яваа. Тодруулбал, түүний хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийсэн талаар мэдээлэл гарсан. ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх мэдээлэл бий.
Нэгэн цагт чуулган дээр дунд хурууг алдарж явсан, яруу найрагч “Болор цом”-ын эзэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гэрэл зургаас сонирхуулж байна.


