АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж, намын даргаа сонгоно. Өчигдөр намын даргад нэр дэвшигчдийг бүртгэсэн бөгөөд Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Баярцогт, С.Одонтуяа нар бүртгүүлээд буй. Тэгвэл тус намынхан дундаа хамгийн өндөр амбицтай гэгддэж буй С.Баярцогтыг папараци дурандаа дурандлаа.
Улс төрөөс холдож хэсэг хугацаанд нам гүм байсан тэрбээр эргэн ирэлт хийхдээ “Алуурчин Леон” киноны гол дүрийн эрэгтэйг санагдуулам дүр төрхөөр ирж байсан юм. Энэ имиджээрээ өөрийнхөө ирэх улс төрийн кареараа тодотгосон гэхэд болно.
Сангажавын Баярцогт нь 1967 оны 3 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн.