Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“ТӨВ АЗИЙН ТУУЛЬ” III СИПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Папарацци

“ТӨВ АЗИЙН ТУУЛЬ” III СИПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/20/2022Шинэчилсэн:01/19/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тууль нь нүүдэлчин ард түмний соёлын биет бус өвийн баялаг сан хөмрөгийн дотор хүндтэй байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас ЮНЕСКО туулийн үнэ цэнтэй байдал болон байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ач холбогдлыг өндрөөр үнэлэн “Монгол Тууль”-ийг 2009 онд Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан билээ.

Монгол болон хөрш зэргэлдээх улс орны эрдэмтэн судлаачид болон туулийг сонирхон судалдаг олон улсын эрдэмтэн судлаачдын санаачилга, хүчин чармайлтаар “Төв Азийн тууль симпозиум”-ыг 1997, 2013 онд 2 удаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. “Төв Азийн Тууль” I, II симпозиум, их наадамд Монгол Улсаас гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казахстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, туульчид оролцож байсан юм.

Өнгөрсөн хугацаанд эрдэмтэн судлаачид маань туулийн өвийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил гүйцэтгэсэн нь туулийн өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс соёлын биет бус өвийг хамгаалах хүрээнд туулийн олон талт баялаг байдлыг бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг.

Монгол Улсын төр болон эрдэмтэн судлаачдын зүгээс туулийн өвийг хамгаалах чиглэлээр багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч оршин тогтнох чадварыг дордуулж байгаа асуудал цөөнгүй байна. Ялангуяа туулийн өвийг өвлөн уламжлагчдын тоо өдөр ирэх тусам цөөрч, туулийн орон зай алсрах зэрэг санаа зовоож буй цөөнгүй асуудал байна. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх тул Соёлын яамнаас туулийн баялаг байдлыг түгээн дэлгэрүүлэх болон оршин тогтнох чадварын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр туульчид, эрдэмтэн судлаачидтай хамтран энэхүү симпозиумыг зохион байгуулж байна.

Цаашид “Монгол Тууль” өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, өвлөн уламжлагчид, судлаачид болон оролцогч талуудтай бүхий л чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хаан үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв хамтран зохион байгуулж байна.

Тус симпозиумд БНХАУ-ын Баруун хойд үндэстний их сургууль, Өвөр монголын их сургууль, Бүгд Найрамдах Халимаг Улсын Олон улсын судалгааны төв, Халимаг хэл, дорно дахин судлалын хүрээлэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Олон улсын Манас судлалын академи, Монгол Улсын холбогдох их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож байна.

Соёлын бүтээлч сар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.