Энэ цагийн монголчууд мөнгөтэй хүнд дуртай. Үүнийг мэдэрсэн баячуудын нэг бол Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээс удаа дараа сонгогдсон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Баян хүний баавартай зангаа хаана ч гаргаж явдаг түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа.
“Нүүрсний хулгай”-н хэрэгт хамгийн түрүүнд дуудагдсан түүнийг намын нөхөд нь цээжээрээ хамгаалдаг гэнэ лээ. Тэр тусмаа бүсгүйчүүд түүнд тал өгөх нь илт. Яаж ч, ярвайсан тэргүүн баяны ярвайлт нь хүртэл хөөрхөн гэж өөр хоорондоо шивнэлддэг. Энэ яриаг батлах гэсэн мэт “анги”-ийн охин, нам нэгт УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүртэл түүний өмнө хэрхэн бөхөлзөж байгааг нь зүгээр л харчихаарай…