Яруу найрагч Ц.Хуланг 2023.01.20-ны өдөр хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.
Тодруулбал, ТЕГ-ын МШГ-аас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт ЭХ-ийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан Ц.Хуланг 1 сарын хугацаагаар ЦХТСАХ авах прокурорын саналыг 2023.01.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг шүүх 2023.01.20-ны өдөр хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж буй.