УИХ дахь АН-ын бүлгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлж байна.
АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Аливаа хуулийн хэлэлцэхэд үндсэн шаардлага байдаг. Түүнд олон нийт, мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах ёстой байдаг ч бараг 48 цагийн дотор хэлэлцээд батлах гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм” гэв.
Мөн тэрбээр “Ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хаасан “аймшигтай” хууль оруулж ирлээ. Нүүрсний хулгайгаа дэвэргэхгүйн тулд нийгмийн сүлжээг хязгаарлаж байна” гэсэн юм.