УИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр сүүлчийн өдрөө өрнөж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дууджээ.
“Изинис Эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан гэрчээр есөн хүнийг дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байжээ. Гэрчээр дуудагдсан хэдий ч Г.Амартүвшин ирсэнгүй. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр, “Прокурорын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хэрэг, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн учир оролцох боломжгүй” гэдгээ түр хорооны даргад нэгдүгээр сарын 10-нд албан бичгээр мэдэгджээ.