Парламентэд гишүүн болж суухаасаа өмнө хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд илүү анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгээ амлаад байсан П.Анужин өдгөө кноп дардаг хэлгүй гишүүдийн нэг болсон.
Харин тэрбээр хүрээнийхэнтэйгээ сошиалд ихээхэн идэвхитэй харилцдаг бололтой. Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяагийн “Бялуу идмээр байна” гэх утгатай пост дор “Нэгийг илүү аваарай” хэмээн бялуу горьдож, аминчхан захиж суугаа нь олны дургүйцлыг төрүүлэв.
Сургуулийн үдийн цайны хоолны чанар, орц найрлагын талаар нэг хэсэг дуугарч суусан “зөв хоололттой” П.Анужин өдгөө хэлж ярьсан зүйлээ ор тас мартаад, амар жимэр бялуугаа идээд суухаар шийдсэн бололтой.
Ямартаа ч, нийслэлийн хамгийн олон хүн амтай, эмзэг бүлгийн хүүхэд эмэгтэйчүүд ихтэй тойргоос сонгогдсон та “АЖЛАА ХИЙ”.