“Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга үүрэг өгсний хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөн зохицуулалтыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Автобусны зургаан чиглэлийн 61 автобусанд өөрчлөлт орж, уулын замыг нэг чиглэлтэй болгосон энэ шийдвэрийг иргэд түгжрэл буурахад эерэгээр нөлөөлнө гэж итгэж хүлээн авч байна.
Энэхүү ажлын үр дүнд уулын замын ачаалал буурч уулзварын нэвтрэх чадвар 35,5 хувь сайжирна гэж үзэж байна.
Замын хөдөлгөөний өөрчлөлттэй холбоотой өөрчлөгдөж буй автобусны чиглэлүүд:
Ч42: Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан
Ган хийц-Ханын материал-Зайсан,
Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын авто бааз-Ссогоотын гудамж,
Зайсан-Офицеруудын ордон
Зайсан- Цэцэг төв-11 дүгээр хороолол
Богдхан амралт-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд байна.