Нэгэн цагт твиттерийн хатан хаан гуншинтай явсан бизнес хатагтай А.Урангоо өдгөө Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг “базаж” буй. Тэгвэл тэрбээр зөвхөн Монголын зах зээлд “тоглолт хийх”-ийг хүссэнгүй БНСУ-ын зах зээл рүү орж буйгаа цахим хуудаснаа мэдэгджээ.
Тэрбээр “За одоо манай Сөүл салбарт борлуулалтуудаа өгөх төслүүд шууд Мина-руу холбогдох хэрэгтэй. Бид энд бараг борлуулалтын арми бэлдчихлээ бас би Сөүл салбараа өөрөө удирдаж энд хэсэг амьдарч тарах нь. Байр авах гэж бгаа хэдэн зуун хүнтэй нэг бүрчлэн бид уулзлаа.
2 цүнх дүүрэн 1500 брошур, үнэртүүлэгч, аарцтай үрэл авчирсан юучгүй тараагаад дууслаа. Сөүл дэхь оффисоо түрээсэллээ. Дийлийг нь хийх гэж наана цаана унжиж болилоо гэж нааш цааш явж нэг юм болгов. Гүмүда Гарден төслийн Лайв, сошил сурталчилгааг ёстой эрийн сайнд гэдэг шиг тултал сайн хийж, тоглолт ивээн тэтгэж, Сөүл дэхь бүх Монголчуудад хүргэж чадлаа. Бүх шинжилгээнүүдээ өглөө, нэмэлтээр сайн дураараа хамаг юмны л СТ-нд орлоо. Солонгосын ҮХХ холбооны ерөнхийлөгч, USA Seoul агентууд бас ҮХХ-н багштай хүртэл уулзалт хийлээ. Гагнамд нэг байранд үнийн санал өгчлөө бас, нэг гоё арга олсон /худалдаж авчаад хүнд түрээслүүлээд барьцаа мөнгөөр нь ихэнхийг нь төлчихдөг юм бн/. Гэрээнүүд борлуулалтуудаа хийлээ. Харилцагчийн хөрөнгийг 10тэрбум хүргэлээ. Манай Сөүл салбарт ажиллахыг хүссэн зөндөө хүмүүс ирж туслахад бид Сөүлийн зах зээлийн цалингаар ажлын хөлсийг өгөв. Бүх ажлыг гардаж хийсэн Mina You захирал Со хэл мэлээрээ яриад төгс зохион байгуулалт ажиллагааг хийлээ” гэжээ.