Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Гаалийн байцаагч нар хахуулийн хэрэгт холбогдсоор байна
Папарацци

Гаалийн байцаагч нар хахуулийн хэрэгт холбогдсоор байна

Эрхэм админBy Эрхэм админ01/25/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн нэг бол гаалийн байгууллага гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг.

Гаалийн байгууллагын албан тушаалтнууд олон жилийн өмнөөс авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаа, АТГ-ынхан шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн нь ч нэг бус. Тэгвэл АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт гаалийн байгууллагын ажилтантай холбоотой нэг хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлээд байна. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.Баасанжаргал 2022 оны есдүгээр сарын 28-нд агаарын хилийн боомтоор орж ирсэн иргэн Д.Баярсайханы ачааг шалгаад “iPhone-14” гар утсуудаас нь татвар авалгүй өнгөрөөсөн хэрэгт холбогдсон байна.

Уг бараанд нь гаалийн татвар ногдуулахгүй гаргасныхаа хариуд 100 ам.долларын хахууль авсан хэмээн дээрх байцаагчийг буруутгаж буй аж. Улмаар НПГ-аас гаалийн улсын байцаагч Д.Баасанжаргалыг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан албан тушаалаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл гаргаж хахууль авсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэнэ.

Гаалийн байцаагчтай өөр нэг хэргийг өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэв. Улаанбаатар хотын Гаалийн газрын улсын байцаагч Л.Байгалмаа эрх мэдлээ урвуулан бусдаас 100 000 төгрөгийн хахууль нэхсэн хэрэгт холбогдсон аж.

Шүүх уг хэргийг хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцон, нийтийн албан тушаал хаших эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.