“Х ТҮЦ” продакшны жүжигчин Н.Баясаа өнгөрсөн ковидын үеэр “Өрийн дэвтэр” нэртэй блог хөтлөн, 80 гаруй өрхийн гурван сая гаруй төгрөгийн өрийг тэглэж, олонд илүү танигдсан.
Тэрбээр хамтран зүтгэгч С.Батзоригтойгоо нийлж хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл туурвиж буй. Мөн +17 контентийн Жижгээ, Цогтоо нартай нийлж хэд хэдэн кино хийгээд байгаа билээ.
Тэгвэл тэрбээр өөрийн унаж байсан автомашинаа яаралтай зарахаар болсноо цахим хуудаснаа зарлаад “Аймар хямд зарлаа шүү, мөнгөний хэрэг гараад” хэмээн онцолсон байна.