Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“ЖИ ТАЙМ”-ЫН 11352 ХОХИРОГЧДОД 7 ТЭРБУМЫГ ХУВААЖ ӨГНӨ
Папарацци

“ЖИ ТАЙМ”-ЫН 11352 ХОХИРОГЧДОД 7 ТЭРБУМЫГ ХУВААЖ ӨГНӨ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/26/20231 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи тайм” юм. Энэ луйврын хэрэгт М.Марат гэх Казакстаны иргэн холбогдон шалгагдаж байгаа. Түүнд залилуулж мөнгө өгсөн иргэд өнөө ч хохирлоо барагдуулж чадахгүй, зарим нь бүр хамсаатан болох нь холгүй болсон. “Жи тайм корпорейшн” ХХК нь 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.352 иргэнд 25 тэрбум 805 сая төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус тоо бий. Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус, тус шийдвэрлэсэн. 906 иргэний хариуцагчийн тухайд “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд тэднээс уг 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. 12.365 ИРГЭН- 27,965 ХӨТӨЛБӨР-25 ТЭРБУМ 805 САЯ ХОХИРОЛ STAMFORD: 7000 ГАРУЙ ИРГЭН 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРСОН 2018 оны наймдугаар сард Ирландын Дублин хотоос гаралтай “Stamford” гэх сүлжээний бизнес дэлгэрч, 7000 гаруй иргэн 100 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Тус луйвар нь Монгол Улсад 2018 оны гуравдугаар сард “Stamford” хөрөнгө оруулалтын компани гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.Тэд Казакстан улсаар дамжин Оросоос манай улсад орж ирсэн байна. Уг компани нь 2016 оны сүүлчээр байгуулагдсан ба Ирландын хөрөнгө оруулалтын компаниудын жагсаалтад бүртгэлтэй гэдэг байжээ. Холбогдох албаныхан Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад тус компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ. Цагдаагийн газарт өгсөн иргэдийн мэдээллээр интернэт дэх “Forex” арилжаатай ижил төрлийн зарчмаар мөнгө олдог, жилийн хугацаанд гэрээ байгуулж, долоо хоног бүрийн Бямба гаригт ногдол ашгаа авна гэж сэнхрүүлдэг байсан гэнэ.

Б.Мөнхжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

1 сэтгэгдэл

  1. Tuya on 01/28/2023 00:18

    Haanaas yaaj mongoo hvsemjleh yum bolo o…

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.