Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдаж, энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй даваа туулсан талаар харуулсан Шаравжамцын Энхийн-Одын тухай “Mongolian Mike” нэртэй баримтат киног SPS телевиз бүтээсэн байдаг.
Тэгвэл өдгөө Ш.Энхийн-Од хүү дээр ээж нь зочилж очжээ. Энэ тухай тэрбээр цахим хуудаснаа онцолж “Ээж байгаа газар эх орон байдаг юм байна лээ” хэмээн бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн.
Ш.Энхийн-Од хүү АНУ-ын ахлах сургуулиудын 2022 оны шилдэг 100 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн байдаг. Тиймээс энэ жилээс NCAA (National Collegiate Athletic Association)-н сагсан бөмбөгт “Dayton” их сургуулийн “Dayton Flyers” багт тоглохоор болсон билээ.