Монголын хөгжмийн салбарын ноён оргилын нэг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч, СУИС-ийн тэргүүлэх профессор, Нацагийн Жанцанноров Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаална.
Тэрбээр “Монголын орчин цагийн хөгжмийн онолын үндсэн асуудлууд” сэдвээр Урлаг судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалах гэнэ.
ШУА-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны Бага чуулганы дэргэдэх Гүн ухаан, социологи, улс төр, соёл, урлаг судлалын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах бөгөөд уг хурал 2023 оны хоёрдугаар сарын 17-ны 10.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн Газрын хурлын Их танхимд эхлэх аж.