Монголын загварын ертөнцийн акулуудын нэг бол топ модель Д.Болормаа. Түүнийг загварын ертөнцөд хөл тавихад нөлөөлсөн хүн бол түүний ээж гэдэг. Монголын загварын ертөнцийн оргилд зогссон тэрбээр өчигдөр 52 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Тэрбээр 1971 оны 1-р сарын 29-нд төрсөн бөгөөд 1990 онд 19 насандаа загварын салбарт хөл тавьсан нэгэн билээ.
Д.Болормаагийн хувьд хэдийнээ ач нарынхаа эмээ ч гэлээ, 30 гарч яваа бүсгүйчүүдээс ялгарахгүй биеэ сайхан авч явдаг.
Монголын топуудыг нэг дор цуглуулсан түүний төрсөн өдрийн гэрэл зургаас сонирхуулж байна.