Өнгөрсөн амралтын өдөр 2022 оны 4-р улирлын НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын мөнгийг иргэдэд шилжүүлнэ хэмээн ТЕГ-аас мэдэгдсэн. Гэвч буцаан олголтын мөнгө өнөөдрийг хүртэл иргэдийн данс руу орсонгүй. Сар шинийн баяр ойртож буйтай холбоотойгоор иргэд тус мөнгийг “нүдээ ширгэтэл” хүлээж байгаа юм.
Мөн буцаан олголтын мөнгөөрөө татвараа төлөх хүсэлтэй иргэд ч цөөнгүй. Уг нь ТЕГ-ын сайтад НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл ebarimt системээр таны төлөх боломжтой гэдгийг сануулсан. Мөн дараах 7 төрлийн татварыг төлөх боломжтойг мэдээллэсэн билээ.
1.Автотээврийн хэрэгслийн албан татвар
2.Галт зэвсгийн албан татвар
3.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
4.Газрын төлбөр /газар эзэмшигч/
5.Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
6.Малын тоо толгойн албан татвар
7.Авто замын байгууламж ашигласны төлбөр
НӨАТ-ын мөнгийг иргэдээс татахдаа албан болон албан бусаар шууд 10 хувийг татдаг. Харин 2-хон хувийг иргэдэд буцаахдаа товлосон цаг хугацаандаа өгөхгүй ХҮНД СУРТАЛ гаргаж, ХҮЛЭЭЛТ үүсгэж буйд иргэд бухимдалтай байна.


2 сэтгэгдэл
4 р улирал хонжвор 60.000 хонжсон юм орж ирэхгүй бна. Яагаад яагаад
Нөатынхөө буцаан олголт 10 хувиа авъя