Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр 2022 онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдож, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Үүний 6.8 хувь буюу 4.8 сая нь адуу, 7.7 хувь буюу 5.5 сая үхэр, 0,7 хувь буюу 470.4 мянга нь тэмээ, 46 хувь буюу 32.7 сая хонь, 38.8 хувь буюу 27.6 сая нь ямаа байв.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 6.3 сая толгой малаар Хөвсгөл аймаг тэргүүлж, Архангай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгууд эхний 5 байрт орсон гэдгийг ХХААЯ-наас мэдээлж байсан цаг саяхан.
Гэвч өдгөө малын тоо толгой хэдэн арван саяар тоологдох ч, нийслэлийн иргэд үхрийн мах 13-16 мянга, хонь 9-12 мянга, адуу 10-12 мянган төгрөгөөр худалдан авч идэж байгаа нь тун харамсалтай.