Хувийн амьдрал, эхнэрүүдийнхээ тоогоор монголд хамгийн их шуугиан тарьдаг хүн бол А.Сүхбат. Ил гарсан гурван эхнэрийн 8-9 хүүхдийн эцэг тэрбээр ханилж явсан эхнэрээ “хаядаггүй” гэдгээрээ ойр дотныхондоо үлгэр болдог гэнэ шүү.
Тодруулбал, тэрбээр 19 настайд нь авч суусан Гарамханд бүсгүйгээр төрсөн хоёр хүүдээ анхаарал ихээхэн хандуулдаг гэнэ. Мөн салсан ч гэсэн “отгон” эхнэр гэгддэж явсан Гарамхандынхаа гоо сайханд анхаарч, бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь гар таталгүй тусалдаг сурагтай.
Хосуудын хувьд одоогоос дөрвөн жилийн өмнө албан ёсоор салснаа зарласан. Түүний “отгон” гэргий гэгддэж явсан Гарамханд дөнгөж 30 нас гарч яваа спортлог, үзэсгэлэнтэй эмэгтэй бий.