Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Алттай шороо “хураасан” тагнуул, цагдаагийнхны хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа
Нийгэм

Алттай шороо “хураасан” тагнуул, цагдаагийнхны хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/30/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн Тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан, бэлтгэл хурандаа А.Гарамгайбаатар, тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч, ахмад М.Ванчиндорж, Жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Л.Эрхэмбаяр нар болон тэдний өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хандсаныг Эрүүгийн танхимын шүүгчид нь хэлэлцэхээс татгалзлаа.

Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Чулууны нуруу гэдэг газар дахь ашигт малтмалын үндсэн ордоос хууль бусаар алт олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг цагдаагийнхан 2019 оны арванхоёрдугаар сарын 28-нд зогсоож, эрдсийн агууламж бүхий 12 шуудайтай шороог нь хураан авсан аж. Энэ үед тэнд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Л.Эрхэмбаярт М.Ванчиндорж, А.Гарамгайбаатар нар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай шороог ердийнхөөр сольж авч үлдээд, хураасныг нь ачиж явуулах үүрэг өгсөн аж. Улмаар уг 12 шуудай алттай шороог баялгийг хууль бусаар олборлосон хүмүүстэй хамтарч Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах тээрэмд нь аваачин тээрэмдүүлж, албан тушаалаа урвуулан ашиглан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт дээрх офицеруудыг буруутгасан билээ.
Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сард хэлэлцээд А.Гарамгайбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг гурав, М.Ванчиндорж, Л.Эрхэмбаяр нарынхыг тус бүр хоёр жил хасаж, гурвууланг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүгдэгч гурван хүн, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.