Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ялимгүй цас орно
Папарацци

Ялимгүй цас орно

Эрхэм админBy Эрхэм админ01/31/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2023 оны нэгдүгээр сарын 30-ны 20 цагаас 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч өмнөх хоногоос бага зэрэг чангарч, шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25..-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0…-5 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.