УИХ-ын гишүүн асан Г.Уянга хэзээнээс хөдөлгөөнтэй нэгэн гэдгээрээ алдартай. Сүүлийн жилүүдэд улс төрийн карьертай явсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа амьдарч байсан орон сууцаа зарах зараа оруулж, хэрхэн амьдарч суудаг байснаа сошиал хэрэглэгчдийн өмнө дэлгэжээ.
Яармагт байрлах тус байруудыг УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг ажлыг хийж байхдаа авсан гэдгээ ч илэрхийлж “ашиглалтад ороод гурван жил болж байгаа. Энерги, сүсэг бишрэлтэй хүмүүст сэтгэлийн сэвгүй” гэх зэргээр рекламдсан байна.
Гэхдээ түүний зарах байр нэг биш бүр хоёр гэсэн шүү.