Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй хоёр дахь удаагийн сонсгол ирэх хоёрдугаар сарын 6-11-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тэгвэл тус сонсголд сонсголд 100 орчим гэрчийг дуудсан гэх бөгөөд тэдний дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна түүний хүүхдүүд болох “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Намуун, Баттулгын Номин, Баттулгын Хүлэгт нарыг гэрчээр дуудахаар болсон талаар Хянан шалгах түр хорооноос мэдэгдсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Б.Намуун албан ёсны мэдэгдэл гаргажээ. Эл мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.