Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталжээ
Папарацци

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/01/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн нүүрсний гэх хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.

Эл хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн ч ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм. Бидний авсан мэдээллээр прокурорын ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Архангай аймгаас төрийн түшээ болсон Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталж, уг хоёр гишүүнд танилцуулахыг АТГ-ын мөрдөгчдөд даалгажээ.

Дээрх хүмүүсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүсээ оролцуулж далдаас удирдаж байсан хэмээн сэжиглэж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.

АТГ-ынхан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийх үедээ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг зарласан билээ. Харин Ж.Мөнхбатын тухайд нэлээд эртнээс буюу ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх дуулианд холбогдсон ч тэгсхийгээд мартагдсан.

Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хүрээнд түүнд холбогдох үйлдлийг дахин нягталж, улмаар ийнхүү яллагдагчаар татаж буй аж. Тиймдээ ч энэ он гараад удалгүй түүний хамаарал бүхий хүн, аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийсэн билээ. Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт гурван объектод нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.