Алтан гургалдай мэт өвөрмөц тансаг хоолойгоороо үзэгч фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг хүн бол дуучин Д.Отгонжаргал. Өнөө жил 40 насны босго шүргэж яваа тэрбээр хувийн амьдралаа олонд тэр бүр дэлгээд байдаггүй. Өндөр настай ээж, өсвөр насны охинтойгоо амьдардаг гэх мэдээллээс өөр зүйл түүнд үгүй.
Алдар нэртэй сайхан бүсгүйг эргүүлж тойрох эрчүүд бишгүй ч, эл бүсгүй тэр бүр нүүр өгч байгаагүй. Харин сүүлийн үед сошиалд идэвхитэй байж, нийгэм улс төр, эдийн засгийн талаар хурц үгтэй шүүмжлэл бичих болсон нь олны анхаарлыг татав.
Өөрийн үзэл бодолдоо үнэнч гэдгээ ч постоороо илэрхийлдэг түүнийг манай папараци дуран онцолж байна.