Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

    07/09/2025

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдыг айлган сүрдүүлсэн үндэслэлээр хорьжээ
Папарацци

Сэтгүүлч Б.Анхбаярыг бусдыг айлган сүрдүүлсэн үндэслэлээр хорьжээ

Эрхэм админBy Эрхэм админ02/02/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэтгүүлч Б.Анхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлжээ.


Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Б.Анхбаярыг Neguun.mn сайтын сэтгүүлчээр ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны А тоотод очиж, иргэн Б, В нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц дүрс бичлэг хийн, улмаар уг дүрс бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд 500,000 төгрөгийг шилжүүлэн авч, “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Үүнээс гадна, Б.Анхбаяр нь дахин өөр нэг тохиолдолд “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц дүрс бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан” гэх гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан байх тул түүнийг “дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурор гаргаж, шүүхэд ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “…мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж шүүх үзвэл тухайн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заажээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан цагдан хорих таслан сэргийлэх үндэслэл байна гэж үзэн яллагдагч Б.Анхбаярт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.