Нийтийн дууны салбарт гэр бүлээрээ хоршин дуулдаг уран бүтээлчдийн нэг бол Анхбаяр, Чанцалдулам нар.
Урлагийн салбарт 10 гаруй жил хослон, хоршин дуулж яваа тэд саяхан “Хайр байдаг…” тоглолтоо хийж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Тэгвэл энэ удаад хос дуучны нэг болох А.Анхбаярыг папараци дурандаа онцолж байна. Багаасаа хөдөө мал ахуй дээр өссөн нь түүнийг зохиолын дуучин болоход нөлөөлсөн гэсэн шүү.