Нийтийн дуучид дундаас амбицтай, амжилттай яваа дуучин бол МУГЖ У.Далантай. 1990-ээд оны эхээр “Сэтгэлийн үг” дуугаараа анх олонд танигдаж байсан тэрбээр тун бэл бэнчинтэй, ганган хээцэр нэгэн бололтой. Өнтэй өвлийг сор үр нь гялалзсан буга, булганы арьсан хүрэмтэй давж явна.
Түүний гадуураа өмссөн булган дээл гэхэд л зах зээлийн ханш нь 3 саяаас дээш үнэтэй.