Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Агаарын ачаа тээвэр хоёр дахин нэмэгджээ
Папарацци

Агаарын ачаа тээвэр хоёр дахин нэмэгджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/03/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Агаарын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн онд 12.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.5 (2 дахин) мянган тонноор нэмэгджээ.

Агаарын тээврээр 2022 онд дотоодод 24.1 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9 (59.6 хувь) тонноор, мөн олон улсад тээсэн ачаа 12 868.8 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 454.7 (2 дахин) тонноор нэмэгдэв. Агаарын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 12 дугаар сард 1 216.1 тонн болж, өмнөх сарынхаас 181.7 (13 хувь) тонноор багаслаа. Үүнд олон улсад тээсэн ачаа 180.1 (12.9 хувь) тонноор багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

Агаарын тээврээр зорчигчид 2022 онд 952.7 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 754.1 (4.8 дахин) мянган хүнээр нэмэгджээ. Агаарын тээврээр зорчигчид өнгөрсөн оны 12 дугаар сард 102 мянга болж, өмнөх сарынхаас 16.2 (18.9 хувь) мянган хүнээр нэмэгдэхэд Сөүл, Дананг, Бангкок, Токио, Фукуок, Хөххот чиглэлийн зорчигч өссөн нь нөлөөлсөн байна. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2022 онд 333.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 235.5 (3.4 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Үүнд Оюутолгой чиглэлийн зорчигч 216.8 мянга, Тавантолгой чиглэлийн зорчигч 6.9 мянга, Ховд чиглэлийн зорчигч 6 мянга, Өлгий чиглэлийн зорчигч 4.7 мянга, Улиастай чиглэлийн зорчигч 3 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин агаарын тээврээр олон улсад зорчигч өнгөрсөн онд 619 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 518.7 (6.2 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Үүнд Сөүл чиглэлийн зорчигч 252.8 мянга, Станбул чиглэлийн зорчигч 83 мянга, Токио чиглэлийн зорчигч 42.2 мянга, Франкфурт чиглэлийн зорчигч 41.8 мянга, Бусан чиглэлийн зорчигч 18.7 мянга, Ханой чиглэлийн зорчигч 11.2 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2022 онд 505.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 305.1 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Мөн орлого өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 7.9 (15.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэн, 58.7 тэрбум төгрөг болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.