Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Бэл бэнчингээрээ онцгойрдог Д.Пүрэвдаваа манай дуранд
Папарацци

Бэл бэнчингээрээ онцгойрдог Д.Пүрэвдаваа манай дуранд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/06/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа багагүй бэлтэй, бэнчинтэй эр. Түүнийг папараци дурандаа онцолж байна.


Д.Пүрэвдаваагийн хувьд 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан юм.
Д.Пүрэвдаваа нь 2017 он буюу Ерөнхийлөгчийн зөвлөх болсон жилээ 39 сая төгрөгийн орлого олж байсан бол дараа жил нь түүний орлого огцом өсөж 96 сая төгрөгт хүрсэн байгаа юм. Харин 2019 онд 54 сая төгрөгийн орлого олжээ. Харин Д.Пүрэвдаваагийн гэр бүлийн гишүүдийн орлого огцом өсөлттэй байна. Тодруулбал, 2017 онд 140 сая төгрөгийн жилийн орлого олж байсан бол 2018 онд 223 сая төгрөг 2019 онд 425 сая төгрөгийн орлого олж байна.

Сүүлийн долоон жил төрийн албанд дарга голдуу алба хашсан түүний хувьд чинээлэг нэгэн гэдгийг илтгэх баримт бол гурван орон сууц, нэг үйлчилгээний газар, гурван авто зогсоол юм. Эдгээр нь 3 тэрбум 754 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Түүний хувьд 2017 онд 76 сая төгрөгийн хоёр машинтай байсан бол өнөөдөр түүний унадаг машин 251 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн 200 хонь, 23 адуу, 20 үхэртэй. Сүүлийн хоёр жил энэ тоог тогтмол байдлаар ХОМ-тээ мэдүүлсэн байна. Өсөөгүй, үржээгүй, бас хорогдоогүй.

Д.Пүрэвдаваагийн хувьд 220 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван байршилд газар эзэмших эрхтэйгээр, нэг байршилд өмчлэх эрхтэйгээр газар эзэмшдэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд хамгийн их газрын асуудалтай дүүрэг. Улсаас үнэгүй өгөх газраа ч эзэмшиж чадаагүй олон иргэн бий. Гэтэл Засаг дарга асан Д.Пүрэвдаваа бүр дөрвөн байршилд газартай. Жирийн иргэнд олддоггүй газрыг Засаг дарга ийнхүү тоймгүй ихээр эзэмшиж байгаа нь өнөөдрийн нийгмийн ялгаатай тал. Ялгаа гаргадаг албан тушаалтнуудын бодит төрх энэ.

Д.Пүрэвдаваагийн хөрөнгө орлого үүгээр ч зогсохгүй. Тэрбээр 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2017 онд Ерөнхийлөгчийн зөвлөх болсон жилээ жилийн 39 сая төгрөгийн орлого олсон ч дансандаа 89 төгрөгийг хадгалж байсан бол 2018 онд жилийн орлого нь 96 сая төгрөг хүрэхэд тэр дансандаа 307 сая төгрөгийг хуримтлуулж чадсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Түүний хувьд Чин-Ачлал ХХК, Сонохон цэцэрлэг БСБ Бусад, ЦЭНАН ХХК-иудыг эзэмшдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.