Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ажлын байрандаа архидан согтуурсан УБТЗ-ын “Дарга” эмэгтэйг АТГ шалгана
Папарацци

Ажлын байрандаа архидан согтуурсан УБТЗ-ын “Дарга” эмэгтэйг АТГ шалгана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/06/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар төмөр зам (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүүхдийн байгууллагад сахилга хариуцлага алдагдаж, хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж эхэлжээ.

Тус сектор нь 30 нэгж, 490 багш ажилтантай. 5000 гаруй  хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ болон Улаанбаатар хотын ойролцоо орших Ерөнхий боловсролын сургуульгүй зөрлөгүүдийн төмөр замчдын хүүхдүүдийг Сурагчдын дотуур байранд хүлээн авч, бүрэн дунд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг гэх Төмөр замын байгууллагын томоохон салбар нэгж юм.

ГЭТЭЛ ТУС БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИЖ, ЁС ЗҮЙН НОЦТОЙ АЛДАА ГАРГАН, АЖИЛТНУУДДАА ДАРАМТ ШАХАЛТ ҮЗҮҮЛСНЭЭР ТУС БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО АЛДАГДАЖ ЭХЭЛСЭН ТУХАЙ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА.  

Тухайлбал, Төмөр замчдын хүүхдүүдийн сургалт, хүмүүжлийн бодлого хариуцсан тус байгууллагыг толгойлж буй Л.Янжмаа гэх эмэгтэй нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлын цагаар Хүүхдийн секторын байрандаа архидан согтуурч, эрүүлжүүлэх байрт хүргэгдсэн ноцтой зөрчил гаргажээ.

Тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлд, Ажлын байранд архидан согтуурах, үүрэгт ажлаас өөр төрлийн болон хувийн ажил хийхгүй байх гэж заажээ.

Харин тус заалтын 4 дүгээр зүйлд, ажил олгогчийн зүгээс ажлаас халах, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлүүдийг дараах байдлаар тусгаж өгсөн байна.

Үүнд,
4.10.1 Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, энэ үйлдлийг удаа дараа давтсан бол,

4.10.2 Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, энэ дотоод журам болон бусад хууль тогтоомжийг ноцтой, удаа дараа    зөрчсөн тохиолдолд,

4.10.3 Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тус тус чөлөөлнө гэж заасан байдаг аж.

ХҮҮХДИЙН СЕКТОРЫН ДАРГА Л.ЯНЖМААГИЙН АЖЛЫН БАЙРАНДАА АРХИДАН СОГТУУРСАН ЭЛ ҮЙЛДЭЛ НЬ АЖЛААС ХАЛАГДАХ ШАЛТГААН БОЛЖ БАЙГАА Ч ТЭРБЭЭР АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ БАЙТУГАЙ ДЭЭРХ ҮЙЛДЭЛДЭЭ ЯМАР НЭГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРЧЭЭ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Л.Янжмаа нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарын дэмждэг хүн гэгддэг бөгөөд тэрбээр өмнө нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад сайдын үед Хүүхдийн секторын даргаар томилогдож байжээ.

Мөн тэрбээр Үйлдвэрчний байгууллагын даргын албыг давхар хашдаг ба Хүүхдийн сектор болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэсэн хоёр газрын санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурж, захиран зарцуулдаг аж.

Улмаар энэ эрх мэдлээ ашиглан санхүүгийн олон тооны зөрчилд холбогдож байсан ч байгууллагын Хяналтын хорооны гишүүдэд шахалт үзүүлж, нягтлан, эдийн засагч нарыг ажлаа өгөхийг шаарддаг тухай ч эх сурвалжууд хэлж байлаа.

ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮҮХДИЙН СЕКТОРЫН ГУРВАН ЕРӨНХИЙ НЯГТЛАН, ХОЁР ЭДИЙН ЗАСАГЧ ДАРАМТАД ӨРТӨЖ, АЖЛАА ӨГСӨН НЬ ТҮҮНИЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БУЙ САНХҮҮГИЙН АСУУДАЛД ДОТООД ХЯНАЛТ ОРУУЛЖ, НЭН ДАРУЙ АУДИТ ХИЙХ БОДИТ ШААРДЛАГА БИЙ БОЛСНЫГ ХАРУУЛЖ БАЙГАА ХЭМЭЭН ҮЗЭХ АЖИЛТНУУД ОЛОН БАЙНА. 

Энд зарим жишээг дурдвал, Л.Янжмаа нь өнгөрсөн 2022 оны наймдугаар сард “Ган зам”, “Бамбарууш”  зэрэг цэцэрлэгүүдэд дохиолол тавих ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр “Оул Эм эн Жи” компанид өгсөн бол 2021 онд мөн тендер зарлахгүйгээр өөрийн хамаарал бүхий компанид олгож байжээ. Түүнчлэн дохиоллын систем тавиулах ажлыг тендергүйгээр нэг компаниар хийлгэсэн боловч төлбөрийг гурван өөр компанийн нэрээр гаргаж авсан байна.

2023 онд Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт “Мон сүү” ХХК шалгарсан боловч Л.Янжмаа нь хясан боогдуулах замаар удаа дараа дарамт учруулж байгаа гэх асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болоод байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.