Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

    07/09/2025

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Чингис хаан” банкны удирдлагыг удахгүй шалгаж дуусна
Папарацци

“Чингис хаан” банкны удирдлагыг удахгүй шалгаж дуусна

Эрхэм админBy Эрхэм админ02/06/2023Updated:02/06/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ЭЦА, АТГ-аас удирдах албан тушаалтнуудыг нь шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. 2020 оны хавраас тус банкны удирдлагыг шалгаж эхэлснийг манай сонин цаг тухайд нь мэдээлж байсан бөгөөд АТГ-ынхан өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн аж.

Гэвч хавтаст хэрэгтэй танилцсан хяналтын прокурор нь мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоох зүйл гарсан учраас нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-т буцаасан байна. Нэмэлт ажиллагаа удахгүй дуусах бололтой. “Чингис хаан” банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан”, 18.13-ын “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкийг төлбөрийн чадваргүй болгосон, их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хэрэгт шалгаж буй.

Бидний авсан мэдээллээр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий, Хөгжлийн банкны зээлдэгч “Вестерн холд” компанийн олон сая ам.долларын гүйлгээг бүрэн шилжүүлээгүй хэрэгт “Чингис хаан” банкны хөрөнгө оруулагч Б.Батхүү тэргүүтэй хүмүүсийг холбогдуулсан аж. Тодруулбал, “Вестерн холд” ХХК-ийнхан “Чингис хаан” банк дахь данснаасаа 2019 оны арванхоёрдугаар сард 10 гаруй сая ам.долларыг БНХАУ-ын “Нингбо” гэх банк руу шилжүүлэх хүсэлт гаргаж, төлбөрийн даалгавар бичсэн аж. Гэвч түүнийг нь бүрэн шилжүүлэлгүй 2019 оны сүүлч, 2020 оны эхний өдрүүдэд гурван сая гаруй ам.долларыг БНСУ-ын “Күүкмин” банкаар дамжуулан шилжүүлсэн гэнэ. Харин үлдсэн 6.4 сая ам.долларыг нь өөр гүйлгээнүүдэд зарцуулж, эргэлтэд оруулсан хэрэгт “Чингис хаан” банкны удирдлагыг буруутгаж байгаа юм.

Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сан, улсын төсөв, төрийн өмчит хуулийн этгээдэд тус банк 140.8 тэрбум төгрөгийн өртэй гэж зарласан ч үйл ажиллагаа явуулсаар буй билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.