Ая зохиогч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионыг мэргэжлийн сургууль төгсөөгүй ч авьяас чадвараараа энэ салбарт цойлсон нэгэн гэдгийг уншигч та мэдэх үү.
Өдгөө 70 насны босго давж яваа тэрбээр энэ амьдралаа монголын рок попын урлагт зориулсан хүн. Сэтгүүлч мэргэжилтэй ч зүрх сэтгэл нь энэ л замд татагдсаар ирсэн гэдгийг тэрбээр хэвлэлд ярьж байв.
Өөрийгөө “Битлз”-ийн хөгжмөөр боловсорсон хүн хэмээн тодорхойлдог түүнийг папараци дурандаа буулгалаа.
Оны өмнө түүнийг бусдад хутгалуулсан гэх мэдээлэл сошиалд хөвөрч байсан. Харин өдгөө бие нь илааршиж цоо эрүүл болжээ.