У.Цогтбаярыг жагсаалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татжээ.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 буюу Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх заалттай.
Түүнчлэн энэ хэрэгт У.Цогтбаяраас гадна “Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүйг мөн яллагдагчаар татаад байгаа юм.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард болж өнгөрсөн. Энэхүү жагсаалын гурав дахь өдрөөс жүжигчин У.Цогтбаяр жагсаалд оролцож жагсагчдыг төлөөлж эхэлсэн юм.