“Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүй болон жүжигчин У.Цогтбаяр нарыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл сошиалд түгээд байна.
Уг асуудалтай холбоотойгоор “Домог IZ” буюу Б.Ирээдүй өөрийн цахим хуудаснаа “Сэрсэн чинь Цогтоо бид хоёрыг яллагдагчаар татагдчихсан гэдэг мэдээ гарчихсан байх юм . Одоогоор надад мэдэгдсэн бас цагдаагаас ирсэн дуудах хуудас алга. Нүүрсний хулгайчидтайгаа шаалцах л болно” гэжээ.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал удирдсан, иргэдийг турхирсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэж байгаа гэх мэдээлэл байна.